Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 23.5 хувьтай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын гүйцэтгэл 2024 оны жилийн эцсийн байдлаар 23.5 хувьтай байгаа бөгөөд соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрүүдээр баталсан санхүүжилтийн 268.8 сая ам.долларыг ашиглаад байна. Дэлхий дахиныг хамарсан "КОВИД-19" цар тахал, тээвэр ложистик болон бараа материалын үнийн өсөлт, технологи шийдэл, тээвэрлэлтийн асуудлыг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах шаардлагатай болсноор төслийн зардал өссөн гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Энэ удаагийн зээлийн хэлэлцээрээр төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож 462.2 сая ам.доллараар нэмж байгаа бөгөөд өмнө соёрхон батлагдсан зээлийн санхүүжилтийн 236.0 сая ам.долларыг шинээр авах зээлийн дүн дээр нэмж, нийт 700.0 сая ам.долларын хэлэлцээрийг байгуулах юм. Нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай.

Төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард тодотгол оруулсны дагуу Засгийн газар нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард хүргүүлснийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шийдвэрлэж, ЭКСИМ банканд уламжилсныг тус банк 12 дугаар сарын 24-нд шийдвэрлэжээ. Зээлийн хэлэлцээрт 2025 оны нэгдүгээр сарын 16-н гарын үсэг зураад байгаа юм.

МУ-ын Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг ирэх долоо хоногийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ
МУ-ын Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг ирэх долоо хоногийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!