МУ-ын Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг ирэх долоо хоногийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ. Тэгвэл эл хэлэлцээрийн төслийг ирэх долоо хоногийн чууулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Ташрамд дурдахад, уг зээлээр санхүүжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан чуулганы үеэр онцолсон юм. Төслийн санхүүжилтэд зориулан 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан юм.

Э.Бат-Үүл: П.Очирбат бол харийн колончлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч
Э.Бат-Үүл: П.Очирбат бол харийн колончлолоос Монгол Улсаа чөлөөлж чадсан гайхамшигтай удирдагч
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!