Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас хамгаална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.

Дээрх хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХИХХ-ны, ГБХНХ-ын, ХЗДХ-ийн сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг боловсруулж, ажлын хэсгээр хэлэлцүүллээ.

Мөн хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төслийг хэлэлцэж, Ажлын хэсгийн гишүүд санал өглөө.

Уг журмыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах юм.

Х.Булгантуяа: Манай даатгалын тогтолцоо төдийлөн сайн болж чадаагүй байна
Х.Булгантуяа: Манай даатгалын тогтолцоо төдийлөн сайн болж чадаагүй байна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!