УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Даатгал хийж, нөхөн төлбөр авч байгаа процесс нь маш төвөгтэй байгаа учраас малчид хамрагдахгүй байгаад байна. Даатгал бол эрсдэлийг багасгах зориулалттай зүйл. Хэрэв энэ систем хөрсөн дээрээ бууж, үйлчилгээ авахад илүү хялбар болчихвол хүн бүр л хэрэгжүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа энэ хуулийн төсөлд яг энэ асуудал хангалтгүй туссан гэж харж байна. Мөн багийн даргаар ахлуулсан комисс байгуулаад малын тооллого хийдэг хуучны тогтолцооноос салж дэвшилтэд технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!