Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл гаргаж, албан хаагчидтай зүй бус харьцсан 4 удаагийн ял шийтгэлтэй этгээдийг шалгаж байгаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Энэ сарын 11-нд буюу амралтын өдөр Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" жагсаал болсон. Уг жагсаалын үеэр нэгэн иргэн албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдыг хий цохих үйлдэл гаргаж буй нь камерын бичлэгт үлдэж, цахим орчинд цацагдсан юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Жагсаалын үеэр албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлж, албан хаагчидтай зүй бус харьцсан этгээдийн бичлэг цацагдсан. Тус этгээд нь урьд нь 4 удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг иргэнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Иргэд өөрсдийн үзэл бодлоор жагсаж байгаа. Үүний хажуугаар хууль бус үйлдлүүд гарсан" гэлээ.

ХЗДХ-ийн сайд: Цалингаас гадуурх хууль бусаар олсон хөрөнгө орлогоо тайлагнаж чадахгүй бол ХУРААЛГАНА 
ХЗДХ-ийн сайд: Цалингаас гадуурх хууль бусаар олсон хөрөнгө орлогоо тайлагнаж чадахгүй бол ХУРААЛГАНА 
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна