ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Цахим орчинд Элэг судлалын төвд иргэд хоорондоо маргалдаж байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад 2025.01.13- ны өдрийн 09.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх гээд иртэл оруулахгүй маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар дээрх асуудалтай холбоотой бусдын биед халдаж зодсон, гэмтэл учруулсан зүйл тогтоогдоогүй бөгөөд асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зорилгоор шалгалтын ажиллагааг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс үргэлжлүүлж байна” гэлээ.

ШҮҮХ: 16, 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзлээ
ШҮҮХ: 16, 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!