“Орано Майнинг” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнөөдөр Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцсон бол Францын талыг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартайн, Орано группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн оролцож гарын үсэг зурсан билээ.

Энэхүү төслийн эдийн засгийн үр өгөөжийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ " Монголын ард түмэн 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжиж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх боловсрол эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ" гэж тодотгосон юм.

Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!