Б.Батцэцэг: АН-ын саналаар С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй байсан учраас Чикаго хот дахь дэд консулаар томилсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон тухай асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Ингэхдээ тэрбээр "Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танхимд орсон АН, ХҮН намын сайд нар гадаад улсад томилох элчин сайд нарыг засагт орсон нам бүрийн квотыг хангах саналыг тавьж байгаа. Ерөнхий сайдаас ч мөн үүрэг өгөхдөө хамтарсан ЗГ-ын зарчмаа барьж, намуудын боловсон хүчнийг тодорхой хэмжээнд томилох чиглэл өгсөн. Гурван газарт гурван намаас консул томилогдсон. Дараагийн санал болгосон хүмүүст бид тодорхой шалгууруудыг тавьж хэлний шалгалт авч байгаа.

С.Эрдэнийн хувьд намын дарга байсан, Орос хэлтэй, улс төрийн туршлагатай гэдэг утгаар АН-аас санал болгосон. Бидний зүгээс дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд дэд консулаар томилж байгаа.

Дэд консулын хувьд ихэвчлэн тухайн улсад байгаа Монгол иргэдтэй харьцдаг. Чикаго хотод Монгол Улсын хамгийн олон иргэд суурьшдаг учраас хоёр жилийн өмнө консулын газраа байгуулсан. Тиймээс иргэдтэйгээ харилцах талаас нь С.Эрдэнэ даргыг АН-ын саналаар Чикаго хот дахь дэд консулаар томилсон" гэв.

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!