ЧУУЛГАН: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/фото7 - Copy.jpg

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл хуулийн төслийг дэмжсэн санал өгсөн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.