Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Газрын тос боловсруулах үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхнө“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баягийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай "Төслийн EPC1-ийн ажил 100 хувь дууссан, EPC2-ийн ажил 25 хувьтай, EPC3-ийн ажил мөн 20 хувьтай явааг дурдаад, энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудын гэрээ баталгаажиж дуусна. Гэрээ баталгаажиж дууссан өдрөөс хойш 36 сарын хугацаанд EPC4-ийн бүх бүтээн байгуулалт дуусна гэлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг "Үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхөх эдийн засгийн тооцоотойг болон нэгж бүтээгдэхүүнийг 2100 төгрөгөөр үйлдвэрлэнэ" гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 23.5 хувьтай байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 23.5 хувьтай байна
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.