Нэгдүгээр сарын хоёр дахь 10 хоногийн ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

2025 оны нэгдүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 11-нд ялимгүй цас, 13-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -28...-33 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана
Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана
 
Э.Баттулга: Байгаль орчны салбарын хуульд заагаагүй болон давхардсан эрх олгосон 10 журмыг цуцаллаа
Э.Баттулга: Байгаль орчны салбарын хуульд заагаагүй болон давхардсан эрх олгосон 10 журмыг цуцаллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!