Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Байрны дунд алхаж явсан настай эмэгтэйн араас хоолойг нь боон дээрэмджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 36 секунд

Байрны дунд алхаж явсан настай эмэгтэйн араас хоолойг нь боон дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-ны өдрийн 11.54 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэнээс “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дунд үл таних хүн халдаж цүнхийг маань дээрэмдчихлээ” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс-ийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус дүүрэгт оршин суух 44 настай, эмэгтэй “О”-г 10.00 цагийн үед ажилдаа явж байхад үл таних хүн халдаж цүнхийг нь дээрэмдэн авч явсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 31 настай, эрэгтэй “Д” гэгчийг тус дүүргийн нутаг дэвсгэрээс 16:00 цагт дайчлан баривчилж, дээрэмдсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг этгээд нь тухайн үед дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд Баянгол болон бусад дүүргийн нутаг дэвсгэрт дээрх этгээдтэй төстэй хүнд дээрэмдүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй иргэд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИАС

17.2 дугаар зүйл. Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЧУУЛГАН: Үнэ тогтворжуулах хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА
ЧУУЛГАН: Үнэ тогтворжуулах хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.