Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Үнэ тогтворжуулах хуулийн төслийг эцэслэн БАТАЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцлээ.

Улмаар гишүүдийн 87.5 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.

Үргэлжлүүлэн Тагнуулын байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байна.

ЗГ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төслийн тодотголыг хэлэлцэж байна
ЗГ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төслийн тодотголыг хэлэлцэж байна
 
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.