"Монголбанк" 120 сая төгрөгийн суудлын автомашины ТЕНДЕР зарласан талаарх баримтыг Шилэн Цогоо цахим хуудаснаа мэдээлжээ. Уг тендерт хот доторх ажилтнуудын хэрэгцээнд зориулж хэмээсэн байна. Мөн тендерийг энэ сарын 4-ний өдөр зарласан байна.
Улс эх орноороо эдийн засгийн хэмнэлтэд шилжиж, төр болон төсөвт байгууллагын албан тушаалтнууд том оврын жийп автомашин унахгүй байх шийдвэрийг гаргасан. Гэтэл энэ цаг үед ийнхүү 120 сая төгрөгөөр тендер зарласан нь иргэдийн бухимдлыг хүргэж байна.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Маргааш мэдээлэл өгнө" гэлээ.
Сануулахад, өмнө нь зарлагдсан тендерүүдийг төрөөс цуцалж буй. Тодруулбал, төрийн байгууллагуудад авах гэж байсан 1.3 тэрбум төгрөгийн тавилгын тендерийг цуцлаад байгаа юм. Энэ талаарх мэдээллийг энд дарж унших боломжтой.