Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төр тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн тендерээ ЦУЦАЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Үнийн өсөлт, тэгш бус байдлын эсэргүүцсэн залуусын жагсаал эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. Тодруулбал, залуус хоёр өдрийн турш үнийн өсөлт, авлигын хэрэг, Хөгжлийн банк, тэгш бус байдлыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байсан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 15 шаардлага хүргүүлсэний 11-ийг нь өчигдөр Засгийн газарт ээлжит бусаар хуралдаж, шийдвэрлэсэн юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын хэмнэлтийг эхлүүлэх ажлыг эхлүүлж, төрд тавилга авахаар зарлаад байсан 1.32 тэрбум төгрөгийн тендерийг цуцалсан байна. Тодруулбал,

-Баянхонгор аймгийн ЗДТГ-т тавилга тоног төхөөрөмж 45 сая төгрөг

-Улсын дээд шүүх конторын тавилга 400 сая төгрөг

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ тавилга эд хогшил 137 сая 770 мянган төгрөг

-Диспетчерийн үндэсний төв тавилга эд хогшил 114 сая 853 сая төгрөг

-Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ тавилга эд хөгшил 61 сая 900 мянган төгрөг

-ХУД-ийн худалдан авах ажиллагааны газар тавилга хороодод эд хогшил 200 сая төгрөг

-Тавантолгой дулааны цахилгаан станц тавилга 65 сая 800 мянган төгрөг

-Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ тавилга 77 сая төгрөг

-Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.

Эдгээрийн нийт төлбөр 1.32 тэрбум төгрөг хүрээд байжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсаал, цуглааны үеэр бэртэж гэмтсэн албан хаагчидтай уулзжээ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсаал, цуглааны үеэр бэртэж гэмтсэн албан хаагчидтай уулзжээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.