Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж жагсахыг анхааруулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Үнийн хөөрөгдөл, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэн жагссан залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс хүргүүлсэн шаардлагын дагуу Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргасан боловч залуус дүргүйцсэн хэвээр байгаа тул яг одоо төрийн ордонг тойрч эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, жагсаалд оролцогчдоос дохиот галыг асааж байшин барилга руу шидэх, иргэд бөөгнөрсөн хэсэгт асаах зэргээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байна. Иймд иргэдийг бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхаарууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: МЗХ-ны байрны асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: МЗХ-ны байрны асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүллээ
 
Хос 1024 бөхийн Шалбуур барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 даван үзүүрлэж, мөнгөн бүс 70 сая төгрөгийн эзэн болжээ
Хос 1024 бөхийн Шалбуур барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 даван үзүүрлэж, мөнгөн бүс 70 сая төгрөгийн эзэн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.