Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Гал түймрийн улмаас 2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 11-ээс энэ сарын 04-нийг хүртэл хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа.

Мөн ногоон бүсэд хяналт, шалгалт хийж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамтарсан багийнхан 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийг унтрааж ажилласан юм.

Он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.Лхагвасүрэн: Экспортын компаниуд урьдчилж хөрөнгө оруулалтаа татвал валютын нөөц хэвийн болж, ханш тогтворжино
Б.Лхагвасүрэн: Экспортын компаниуд урьдчилж хөрөнгө оруулалтаа татвал валютын нөөц хэвийн болж, ханш тогтворжино
 
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн тусламж үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн тусламж үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.