Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Экспортын компаниуд урьдчилж хөрөнгө оруулалтаа татвал валютын нөөц хэвийн болж, ханш тогтворжино

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 3 секунд

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал манай улсын экспорт, импорт, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл дээр томоохон "шок" үүсгээд байгаа. Мөнгөний бодлогын шийдвэр маань бие дааж гардаг. Инфляц дарамттай, гадаад төлбөр тооцоо нөөцөөр дамжин ханшинд дарамт үүсэн учир бидний хувьд бодлогын хүүг тодорхой хэмжээнд хатууруулсан. Энэ нь сангийн бодлоготой уялдаатай байвал 9 хувь байж болохгүй. Учир нь бодлогын хүү өссөнөөр зээлийн дарамт ихэснэ, зээлийн хүү өссөнөөр засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд хүртэл зогсох байдалд орно. Нөхцөл байдал хэвийн болбол бодлогын хүүг бууруулж болно.

Оны эхний гурван сарын байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 700 сая доллараар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Монгол улс жилдээ 7 тэрбум орчим долларын импорт хийдэг. Энэ жилийн хувьд эхний гурван сарын үзүүлэлтийг харахад 8 тэрбумд хүрэх магадлалтай байна.

Арилжааны банкнуудын зүгээс энэ онд 600 сая ам.долларын эх үүсвэрийн гаднаас авах боломжтой гэж хэлсэн. Мөн экспорт хийдэг компаниуд урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтаа татвал валютын нөөц хэвийн байдалд орж, ханш тогтвортой байх нөхцөл үүснэ" гэдгийг хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа
Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.