Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Цар тахлын хуульд иргэд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тус хууль байгаагүй бол өнөөдөр вакцинжуулалт энэ түвшинд ирэх боломжгүй байсан. Багадаа 3-4 удаагийн төсвийн тодотгол хийх байсан. Шаардлагатай эм тариа, амьсгалын аппарат, тоног төхөөрөмж татаж, Засгийн газар цаг алдалгүй ажиллах боломжгүй байсан. Эрүүл мэндийн яамны тооцооллоор 40 гаруй мянган хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан" гэлээ.