Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон Улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-70 хувиар өсөх прогноз гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцооллоор олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-70 хувиар өсөх прогноз гарч байна. Энэ нөхцөл байдалд бүх улс тэр дундаа Монгол Улс багтах төлөв байдал харагдаж байна.

Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал намжмал байгаа ч бүс нутгийн хэмжээнд цар тахлын томоохон давалгаа явж эхэлж байна. Энэ нөхцөл байдал цаашдаа ямар байдлаар үргэлжлэхийг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Тиймээс иргэд дөрөвдүгээр тундаа сайтар хамрагдах шаардлагатай байна. Хоёр хөршөөсөө 100 хувь хамааралтай манай улсын хувьд тээвэр ложестик, импорт, экспортын чиглэлд томоохон сорилт үүсэх нөхцөл байдалтай нүүр тулгарах нь.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой" гэлээ.

Залуус “Золиос” болсон нь
Залуус “Золиос” болсон нь
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.