Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: Гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад шалгалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Иргэд ААН-ийн гомдлоор төрийн эрх бүхий байгууллагууд хянаж шалгана гэж байгаа нь яана гэсэн үг вэ. Ямар шалгалтууд явах вэ. Ямар салбарууд хамаарах вэ. Аль салбараа эрсдэлтэй гэж үзэж байгаа вэ"

МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Иргэд хяналт шалгалтын байгууллага гэхээр дан ганц МХЕГ гэж ойлгоод байдаг. МХЕГ-аас байцаагчийн эрх авдаг 16 төрийн байгууллага бий. Эдгээр байгууллага 1290 орчим байцаагчтай. Тэгэхээр төрийн 17 байгууллага гурван жилийн хугацаанд зөвхөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага дээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийнэ. Ганцхан байгууллагууд дээр гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэдийн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу хийнэ. Ингэхээр МХЕГ-ын бүх ажил зогсох мэтээр ойлгож болохгүй.

МХЕГ ганцхан төлөвлгөөт хяналт шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт бол МХЕГ-ын хийдэг нийт ажлын 30 хувь нь. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тандан судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах ажиллагаа хийдэг. Гурван жилийн хугацаанд энэ ажлуудаа илүү эрчимтэй хийнэ. МХЕГ 2002 онд байгуулагдсан. 2010 он хүртэл эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийдэггүй байсан. 2010 онд хуульд өөрчлөлт оруулж эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийдэг болсон. Эрсдэл нь бага, дунд, их гэсэн гурван түвшинтэй. 2020 оны байдлаар 210 мянган ААН байгууллагуудын 160 мянгыг нь эрсдэлтэй гэж үзээд 10 мянга орчимд нь төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Төрийн 17 байгууллагын давхардсан хяналт шалгалтууд байгаа. МХЕГ ч гэсэн дотроо дүүрэг, нийслэл, Ерөнхий газар гэж хуваагдаж бизнес эрхлэгч нарт дарамт учруулж байгаа. Гурван жилийн хугацаанд үүнийг больж чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Төр бизнес эрхлэгч нартаа итгэдэг болъё. Төрийн хяналт шалгалт зогсчихоор байгууллагууд дотоод хяналт шалгалт хийдэг болно" гэлээ.

Монгол Улсаас Улаан-Үд хотод суух Ерөнхий консулын газраас анхааруулж байна
Монгол Улсаас Улаан-Үд хотод суух Ерөнхий консулын газраас анхааруулж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.