Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2016 оноос хойш Хөгжлийн банкыг “залуурдсан” МАН-ын завхарлыг ч орхиж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 28 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкны асуудал дараагийн “ориг” сенцааци гарч иртэл нэг хэсэгтээ л мартагдахгүй нь тодорхой. Асуудал өндрөө авсан болохыг илтгэж 2016 оны Ажлын хэсгийн Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг хүртэл олон нийтэд ил болгон зарлав. Эл асуудлаар дамжуулан бид ганцхан Хөгжлийн банк гэлтгүй төрийн мөнгийг үр нөлөөгүй шамшигдуулж, төрөөс “хулгай” хийж, утга учрыг нь үнэгүйдүүлдэг байдлыг таслан зогсоох арга хэмжээг авах боломжтой болсон гэхэд ч хилсдэхгүй.

Өнөөдөр амтай болгон нь Хөгжлийн банкны асуудлыг ярьж, хөндөн тавьж байна. Энэ нь ч зөв. Үүнийхээ үр дүнд Хөгжлийн банканд хийсэн шалгалттай холбоотой материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, мэдээллийг ил тод байдлаар харах боломжтой болов. Гэвч энэхүү шуугиан дунд бид хөндөх ёстой нэг асуудлаа орхигдуулчихлаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл гарсан. Ингэхдээ чанаргүй зээлийн болоод тус банкны дарга, удирдлагуудтай нь холбоотой эцэслэгдээгүй маргаан өнөөдрийг хүртэл хөвөрсөөр байна. Тэгвэл энэ нөхцөлд удирдлагуудтай холбоотой хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдад давуу байдал олгосон зэрэг асуудалд заагтай хандмаар байгаа юм.

Бид банкны удирдлагуудад оногдуулах хариуцлагын талаар ярьж суух зуурт нөгөө талд эл сэдвээр улс төржиж, улс төрийн тоглолт нь дийлдэхээ байлаа. МАН-ынхан эрх мэдлийг гартаа атгаж байгаа дээрээ Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хөнгөхөн гэгч нь өөрсдөөсөө зайлуулахаа хүнээр хэлүүлэлтгүй мэдэцгээж байна. Ингэхдээ ААН, байгууллагуудтай холбоотойг нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэг рүү, төртэй холбоотойг нь Ардчилсан нам засаглаж байсан үе “сэвэх” тусгай хуваарилалтыг хийсэн бололтой. Үнэн хэрэгтээ 2016-2021 он буюу МАН засаглаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн ангилалд багтаад буй зээлийн нэлээдгүй хувь нь гарсан. Тэглээ гээд Ардчилсан намыг зөвтгөх гэсэнгүй. Харин эл асуудлаас Ардчилсан нам нь ч, эрх баригч МАН нь ч мултраад үлдэх ёсгүй гэдгийг л САНУУЛЖ БАЙНА.

Шоглоод хэлэхэд, АН, МАН хоёул Хөгжлийн банкнаас зээл авахдаа, өгөхдөө ана мана үзэлцсэн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2012-2016 онуудад нийт 1,500,616,757,700 /1.5 их наяд/ төгрөгийн зээлийг олгосон. Харин үүнээс 1,157,615,120,516 /1.1 их наяд/ төгрөгийн зээл нь чанаргүй актив ангилалд багтсан аж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан засаг барих хугацаанд Хөгжлийн банкнаас зарлаад буй 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 64.3 орчим хувь нь олгогдсон гэсэн үг. Харин үлдсэн зургаан их наяд орчим төгрөгийн чанаргүй зээл нь Монгол Ардын намын үед буюу 2016-2020 онд олгогджээ. Өмнө хэлсэнчлэн чанаргүй зээлийн асуудлыг 2016 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан Д.Батбаяр тэргүүтэй нөхдийн асуудлаас тусад нь салгаж авч үзмээр байгаа юм. Тэгэхгүй бол тус банкны удирдлагуудтай холбогдох хэрэг болон АН-ын үед олгогдсон чанаргүй зээлээр МАН улс төржилт хийгээд байх боллоо. Гэхдээ чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдож байгаа л бол МАН уснаас хуурай гэж зүтгээд ч нэмэргүй.

Хөгжлийн банкны удирдлагууд

Хөгжлийн банкны асуудалд УИХ-аас ажлын хэсэг байгуулсан гэх МАН-ын нүүдэл, гал унтраах төдий л үйлдэл. Учир нь, улсын нууцаас гаргасан хэмээн сүржигнээд буй материал нь чухамдаа 2012-2016 оны хоорондох Хөгжлийн банкны зээлд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт бүхий материал юм. Тэд АН-д л шалгалт оруулъя гэж зүтгэцгээж байна. Одоо харин 2019 онд хийгдсэн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалж байсан ажлын хэсгийн шалгалтын дүнг онцолж үзэцгээе. Энэ шалгалтын дүнг ч гэсэн хоёр намын хамааралгүйгээр бүхэлд нь асуудлыг шалгъя. Бүхлээр нь хүний өөрийн нам гэхгүйгээр алдаа завхарлыг нь яръя.

Ер нь Хөгжлийн банкны асуудалтайгаа нэр мөр тэмцье гэж байгаа бол дахин шинээр ажлын хэсэг байгуулъя. Ингэхдээ иргэний нийгмийн байгууллага, УИХ-ын гишүүд, намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж 2016-2021 он хүртэлх зээл, үйл ажиллагааны тайланд шалгалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол АН-ыг асуудалд оруулж, өөрсдийнхөө дүйвээнийг мартагнуулах МАН-ын тактик нь үргэлжилсээр байх нь

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.