Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгод авсны хомстол үүсчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

Коронавирусний улмаас нас баралт ихсэж, Хятадаас бараа тээвэрлэхэд ложистикийн хүндрэл үүссэнтэй холбоотойгоор Хонконгт авсны хомсдол үүссэн тухай “The Standard” сонин мэдээлэв.

Оршуулгын үйлчилгээний салбарынхны тайлбарласнаар, хөрш зэргэлдээ Шэньжэнь (Гуандун муж) хотод энэ долоо хоногт хөл хорио тогтоосны улмаас газраар тээвэр хийхэд хүндрэлтэй байгаа аж. Далайн тээвэр нь зургаа хүртэл хоног үргэлжилдэг учир саатал үүсжээ. Хонконгт авс үйлдвэрлэдэггүй байна.

“10 хоногийн өмнө захиалсан 130 ширхэг авс мягмар гарагт ирсэн. Энэ нь эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй” гэж Хонконгийн оршуулгын бизнесийн холбооны дарга Квок Хой-бон ярьжээ.

Хүн амынх нь 90 хувь нь коронавирусний вакцин хамрагдаад байгаа Хятадын засаг захиргааны энэхүү онцгой бүсэд нэгдүгээр сараас хойш “COVID-19”-ийн хамгийн хүнд, тав дахь давлагаа дэгдээд байгаа юм. Хотын сургууль, спорт, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг хаасан бөгөөд хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглохоор төлөвлөж байна.

Эрх баригчдынх нь мэдээлснээр, Хонконгт нас баралтын үзүүлэлт хөгжилтэй орнуудын дунд хамгийн өндөр байгаа юм. Эмнэлэг, шарил хадгалах газрууд ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа бол оршуулгын газрууд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл захиалга авахаас татгалзаж байна. Лхагва гарагт Хонконгт коронавирусний халдварын 29 272 шинэ тохиолдол бүртгэгдэж, 279 өвчтөн нас баржээ. Он гарснаас хойш нийтдээ сая шахам хүн халдвар авч, нас барсан хүний тоо таван мянгад дөхсөн байна.

“Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс”-ээр шалгарчээ
“Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс”-ээр шалгарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.