Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жошуа Вонгт 10 сар хоригдох ял нэмж оноожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

  Хонконгийн шүүх сөрөг хүчний залуу идэвхтэн Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноожээ. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сарын 4-нд зөвшөөрөлгүйгээр хийсэн жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгасан.

  Жошуа Вонгоос гадна түүний гурван хамтрагч 4-6 сарын хоригдох ял авчээ. Тэд 26, 27 насны эмэгтэйчүүд байсан юм. Вонг энэ хэргээс гадна эсэргүүцэлтэй холбоотой өөр хэргээр ял эдэлж байгаа юм. Тодруулбал, 2019 оны зургаадугаар сарын 21-нд цагдаагийн төв байрыг бүсэлсэн хэрэгт холбогдуулан түүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 13.5 сарын шоронд хоригдох ял оноожээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 настай Вонгт эсэргүүцэлд оролцсонтой нь холбогдуулан нэмж дөрвөн сарын хорих ял оноосон байна. Хүчирхийлэл, эвдэн сүйтгэх ажиллагаа дагуулсан эмх замбараагүй байдал хэдэн сар үргэлжилж, цагдаа нар 10 мянга гаруй сэжигтнийг баривчилж, 2.5 мянга гаруй хүнд хэрэг үүсгэсэн байна.

Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ
Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ
 
Ж.Галбадрах: Улаанбаатар иргэдээ бухимдуулсан, ээлгүй, өндөр өртөгтэй хот болсон
Ж.Галбадрах: Улаанбаатар иргэдээ бухимдуулсан, ээлгүй, өндөр өртөгтэй хот болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.