Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд уг хугацааг сунгах эсэхийг өнөөдөр шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид шуурхай мэдээлэх болно.
Сануулахад, Тэрбээр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд Э.Энхбат начин олон сарын турш ухаан оролгүй БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо орсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр нас барсан билээ.