Сүүлийн өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад "Албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй бөгөөд Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл" гэж тайлбарлалаа.
Сануулахад, Н.Түвшинбаяр нь өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээн, улмаар амь насанд нь хохирол учруулсан байдаг. Тэгвэл 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!