Украины ерөнхийлөгч Зеленский өөрийн улсын цэргүүдийн эр зоригийг магтан сайшаан мэдэгдэл хийсний дараагаар Владимир Путинд хандан уриалга гаргаж, хэлэлцээ хийхийг уриалав.
Зеленский “Би ОХУ-ын Ерөнхийлөгчид дахин нэг удаа хандаж хэлмээр байна. Украины бүх нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа үргэлжилж байна. Хүмүүсийн амийг хөнөөх явдлыг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая" гэжээ.
Үүний дараагаар ОХУ-аас хэлэлцээр хийх саналыг хүлээн зөвшөөрсөн албан ёсны хариу өгөөгүй бөгөөд Оросын Батлан хамгаалах яам Киевийн ойролцоох Хостомелийн гол нисэх онгоцны буудлыг өөрийн хяналтандаа авсан гэж Оросын Интерфакс агентлаг мэдээллээ. Нисэх онгоцны буудлыг эзлэхийн тулд Оросын 200 нисдэг тэрэг, десантын хүчийг ашигласан байна.
Эх сурвалж: BBC