Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нөхцөл байдал тогтворжих хүртэл хоргодох байрандаа байх зөвлөмжийг өгч байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Гадаад харилцааны яамнаас Украин улсын нөхцөл байдал, монгол иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд Украин дахь иргэдийн нөхцөл байдал болон хоргодох байрны талаар ярихдаа "Оюутнуудыг метроны буудал эсвэл оюутны байрныхаа зоорь хэсэгт хоргодохыг Украины талаас зөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оюутан түрээсийн болон оюутны байрандаа орсон гэх мэдээлэл байна.

Яг одоогоор хамгийн аюулгүй байрлал нь томоохон хотууд болж байна. Хотоос гарвал аюул нэмэгдэх эрсдэлтэй байгаа. Томоохон хотуудын хоргодох байрны жагсаалтыг оюутнуудын хүсэлтээр гаргаж өгсөн. Нөхцөл байдал тогтворжиж, зарим зүйл тодорхой болтол хоргодох байрандаа байх зөвлөмжийг өгч ажиллаж байна" гэв.

МИАТ: Манай нислэг Украины агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд үйлдэгддэг
МИАТ: Манай нислэг Украины агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд үйлдэгддэг
 
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.