Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд насанд хүрээгүй 921 хүүхэд гэмт хэрэг үйлджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7 хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны эхний нэг сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

“Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна“
“Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.