Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ТАВДУГААР САРЫН 1-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ийнхүү улс даяар энэхүү эрт илрүүлгийн үзлэг тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан.

Манай улсын тэргүүлэх өвчлөлүүдэд

  • Амьсгалын тогтолцоо
  • Хоол боловсруулах
  • Бэлгийн замын халдвар
  • Гэмтэл согог зэрэг ордог.

Харин нас баралтаар зүрх судасны өвчлөл, хавдар, амьгалын замын өвчлөл, осол гэмтэл зэрэг шалтгаанууд тэргүүлэх байр эзэлдэг. Тиймээс дээрх өвчлөлүүд рүү чиглэсэн оношилгоо, шинжилгээг илүү түлхүү хийх болно" гэв.

“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“
“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.