Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

102 жолооч согтуу жолоо барьж, 238 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Энэ сарын 7-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1724 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1452, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 170, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 140, хүний биед халдсан 95, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 238, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 98 тохиолдол гарчээ.

Шарк Н.Мөнхнасанг АТГ шалгаж эхэллээ
Шарк Н.Мөнхнасанг АТГ шалгаж эхэллээ
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.