Монполимет группын захирал, шарк Н.Мөнхнасанг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг ямар шалтгаанаар шалгаж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Энэ талаар тэрбээр "Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм байна. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг" гэжээ.
Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм бн. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг. pic.twitter.com/iyIJjO2dA0
— Н. Мөнхнасан (@Nasaa88) February 8, 2022