
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр энэ сарын 23-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 19 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөн замын хөдөлгөөний дүрмийн дагуу гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээгээр хөдөлгөөнд оролцож буй үед эсрэг хөдөлгөөнтэй эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэх зорилгоор орохыг зөвшөөрдөг бөгөөд зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглодог.
Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!