Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт оржээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 44 секунд

Пара цанын ДАШТ энэ сарын 8-24-нд Норвеги улсын Лиллехаммер хотод болов. Тус тэмцээний 20 км-ын зайд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин 20 км-ын зайд өрсөлдөхөд Ц.Дашдорж 10, Б.Ганболд 13 дугаар байрт орлоо.

Тэд үргэлжлүүлэн Швед улсад энэ сарын 24-29-нд болох Дэлхийн цомын тэмцээний гурван зайд уралдана.

Ташрамд дуулгахад, Б.Ганболд “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Ц.Дашдорж дээрх хоёр тэмцээний дүнгээс харгалзан “Бээжин-2022” паралимпын наадамд өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хааз, тормозоо андуурснаас орон сууц мөргөжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хааз, тормозоо андуурснаас орон сууц мөргөжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.