Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн талаар талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр /2022.01.05/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өлсгөлөн зарлаж, суулт хийснээс хойш надад маш их дайралт ирлээ. Нөхрийн амиа алдах үеийн процесс хол, ойрын камерт тод харагддаг. Надад ойрын бичлэг бий. Надад байгаагаас өөр камерийн бичлэг нь цагдаагийн байгууллагад байгаа. Хэрвээ өөрт байгаа камерын бичлэгийг олон нийтэд цацвал хэргийн нууцыг задруулсан гэх үндэслэлээр шоронд хийнэ гэдгээ Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор н.Өнөрбаяр хэлсэн.
Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр нөхрийн маань гэр бүл мэдээлэл хийх үедээ намайг жирэмсэн биш мэтээр ярьж доромжилсон" гэв.