Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашин алга болсон гэх дуудлага өчигдөр онцгой байдлын газарт 21:42 цагт бүртгэгджээ. Автомашинд бага насны хоёр хүүхэд зорчиж явсан аж. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж алга болсон гэх автомашиныг олж зорчиж явсан иргэдийг эсэн мэнд олсон байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр, “Prius-41” суудлын автомашин нь өдрийн 13:00 цагаас хойш сураггүй болсон бөгөөд эрлийн багийнхан олоход жолооч 27 настай эрэгтэй болон хамт зорчиж явсан 25 настай эмэгтэй, гурван настай охин, хүү хоёр байсныг тусламж үзүүлсэн байна. Алга болсон гэх иргэд Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг дугуй нь хагарсан байдалтай байсан аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!