Монгол Улсын тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Энэ нь хэвийн бөгөөд цаашид валютын нөөцийг тогтвортой барихад нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй.Тухайлбал ЗГ-аас энэ онд 100 сая тонн нүүрсийг гаргаж байж эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж чадна гэсэн тооцооллыг гаргасан бөгөөд нэг талаас уул уурхайн салбарт оногдож буй үүрэг даалгавар гэж хэлж болно. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Шивээхүрэнгээр 10 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоолол байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг цаг алдалгүй хийж гүйцэтгэснээр цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, орлого тогтворжих бүрэн боломжтой юм." гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!