Автомашин шатсаны улмаас нэг тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймэрт шатсан 475 автомашины хохирлын дүн юм. Ялангуяа суудлын автомашин хамгийн их шатсан болохыг онцгой байдлын газраас өнөөдөр мэдээлэв. Тус газрын мэдээлснээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээврийн 30, суудлын автомашин 390, ачааны автомашин 55 тус бүр галд өртжээ. Энэ хугацаанд автомашин галд шатсан тухай 502 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хамгийн сүүлд, өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын газарт автомашин шатсан тухай гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэн банйа.
- Баянгол дүүргийн 6 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн "Приус-20" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унраасан.
- Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Маяти” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!