Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-------------------

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ. Тэдний 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар амь эрсэджээ. Мэдээллээс харахад, иргэд ихэвчлэн шөнийн цагаар санамсар болгоомжгүйн улмаас амь насаа алдаж байгааг онцгой байдлын газраас анхааруулав. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас төр, хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөнд учирсан хохирол эзэлжээ. Дараагийн асуудал нь, ой хээрийн буюу шар өвсний түймрийн дуудлага өнгөрсөн 4 жилийн хугацаанд 406 удаа бүртгэгдэж 114 га талбай шатаж экологид 39.5 сая төгрөгийн хохирол учиржээ. Мөн нийтийн тээвэр болон автомашин шатаж буй асуудлыг онцгой байдлын газраас мэдээлэв. Энэ төрлийн дуудлага 502 удаа сүүлийн 4 жилийн хугацаанд бүртгэгджээ. Нийтийн тээврийн 30, суудлын автомашин 390, ачааны автомашин 55 нийт 1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр асуудлыг бууруулахын тулд онцгой байдлын газар "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж ажиллаж байгаа юм байна.

Л.Гантөмөр: Манай намынхан даргынхаа амаар ярьдаггүйгээрээ МАН-аас ялгаатай
Л.Гантөмөр: Манай намынхан даргынхаа амаар ярьдаггүйгээрээ МАН-аас ялгаатай
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.