Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сүүлийн тав хоногийн хугацаанд Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрвөэн тохиолдол бүртгэгдээд байна. Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байна. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байна.

Тухайлбал, хоёр дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.

Гурав дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.

Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илрэх болон энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандана уу.

СУДАЛГАА: Хотын дарга Х.Нямбаатарын рейтинг буурахад УТАА, ТҮГЖРЭЛ, автомашины татварын нэмэгдэл нөлөөлжээ
СУДАЛГАА: Хотын дарга Х.Нямбаатарын рейтинг буурахад УТАА, ТҮГЖРЭЛ, автомашины татварын нэмэгдэл нөлөөлжээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.