МЭДЭГДЭЛ: Эрдэс баялгийн салбарын эсрэг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй мэдээлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж байна

Огноо
Унших
1 минут 31 секунд

Монголын эрдэс баялгийн холбоодоос дараах хамтарсан мэдэгдлийг гаргалаа.

----------------------

Мэдэгдэлд "Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгчдийн эсрэг бодит байдлыг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй гүтгэлэг, дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж тус салбарын үйл ажиллагааг доголдуулах, цаашлаад манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлт нөхцөл байдлыг нэгэнт бий болгож байна. Түүнчлэн эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг доголдуулж буй эдгээр үйлдлүүд нь тус салбарт ажиллаж буй 75 мянган уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээлийг үнэгүйдүүлэх, тэдний ард буй мянга мянган гэр бүлийн эдийн засгийн байдлыг дордуулахаас гадна мөн бусад салбарт ажиллаж буй иргэдийн аж амьдралд ч хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлэх бодит нөхцөл байдлыг үүсгэж буй тул тус салбарт хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар ор үндэслэлгүй гүтгэлэг, худал тоо баримттай мэдээллийг нийгэмд тараах аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг шаардаж байна" гэв.

Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!