Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ: Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол гарах, хүүхдүүд өртөж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сар шинийн баяр энэ Бямба, Ням гарагт тохиож байна. Иргэдийн дунд Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө нар харах бичигдээгүй уламжлал тогтсон. Хэдий энэ жил шинийн нэгэн тасарч шинийн 2-н Бямба гарагт тохиож байгаа ч энэ өглөө иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж осол аваар гарч болзошгүй талаар Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тус газрын холбогдох албаны хүн " Монгол түмний уламжлалт баяр буюу Шинийн нэгний өглөө нар харахаар хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг тул осол аваар гарах, бага насны хүүхдүүд осолдож болзошгүй" гэв. Мөн урин цаг ирж байгаа тул гол мөрний даац нимгэрсэн тул зам дөтлөхөөр баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.


Л.Гантөмөр: I улирлын байдлаар төсвийн орлого тасарсан зүйл байхгүй
Л.Гантөмөр: I улирлын байдлаар төсвийн орлого тасарсан зүйл байхгүй
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.