Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ам.долларын авах, зарах ханш хэт зөрүүтэй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3462 төгрөгтэй тэнцэж байна. Нэрлэсэн дүн сүүлийн дөрвөн хоног тогтвортой байгаа ч арилжааны банкууд болон "Найман шарга" төвд ам.долларын авах, зарах үнэ хэт зөрүүтэй байгаа юм.

Арилжааны банкууд нэг ам.долларыг 3453 төгрөгөөр авч, харин зарахдаа 3480 төгрөгөөр тооцож байна. Авах болон ханшийн зөрүү 27 төгрөг байгаа нь хэт зөрүүтэй ханшийн хэлбэлзэл болохыг шинжээчид хэлж байгаа юм. Мөн "Найман шарга" валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 3478 төгрөгөөр авч 3485 төгрөгөөр арилжиж байна.

Статистик мэдээллээр, нэгдүгээр сард ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.4 төгрөг, өмнөх сараас 13.8 төгрөгөөр суларсан юм.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УДШ-ийн гаргасан тогтоолыг гардаж аваагүй байна
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УДШ-ийн гаргасан тогтоолыг гардаж аваагүй байна
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.