Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргасан бөгөөд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон байдаг.
Тэгвэл тэрбээр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй байрны дахин төлөвлөх боломжит “12” байршлыг бүтээн байгуулагч, барилгын компаниуд, олон нийтэд нээлттэй зарлана" гэв.
Сануулахад, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны төслийг шилжүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ОНӨХХК бөгөөд Баянхошуу, Толгойт, Дэнжийн мянга дэд төвүүдийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцан ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!