Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож буй.

Тэгвэл энэ удаад гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байранд байрлах Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүлжээ.

Ам.долларын авах, зарах ханш хэт зөрүүтэй байна
Ам.долларын авах, зарах ханш хэт зөрүүтэй байна
 
Засгийн газар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна
Засгийн газар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.