Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Засгийн газар, Төв банк хоёрын дурлал удаан хугацаанд үргэлжилбэл цус ойртоод балрах болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна. Гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын амжилттай давж байгаа туршлагын талаар дэлхийн эдийн засгийн формын гүйцэтгэх захирал Засгийн газар Төв банктайгаа хамтарч ажиллах хэрэгтэй талаар бодлого дэвшүүлсэн. Гэхдээ энэ нь тодорхой хугацаатай байх ёстой. Засгийн газар Төв банктайгаа хэзээ ч дурлахгүйгээр үнсэлцэж, нэг хөнжилд орж болохгүй этгээдүүд. Энэ хоёрын дурлал удаан хугацаанд үргэлжилбэл цус ойртоод балрах болно. Засгийн газар болон Монголбанк энэ зарчим дээр ямар бодолтой байгаа вэ. Тэр дотроо ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын үг яриа зөрсөн.

Хоёрдугаарт манайх үнэхээр гурван боомт, гурван түүхий эдээс хамааралтай эдийн засаг. Чоно борооноор гэгчээр өвчний хажуугаар хэдэн нөхөд дураараа дургиж байна. Үүнд төмөр замын асуудлыг хэлмээр байна. Зам-Үүд, Эрээнээр өдөрт 14 вагон гарч байгаагийн 8 нь транзит гэж байгаа. Үлдсэн зургаагийн дөрөв нь төмрийн хүдэр гаргаж байгаа. Үнэхээр жижиг дунд үйлдэвлэл эхэлж байгаа хүмүүс бараагаа оруулж ирж чадахгүй байна. Авилга зах замбараагаа алдаж байна. Төмөр замынханд цар тахлын үеийн авлигаас 10 дахин их авлига одоо өгдөг болсон гэж байна. Их авлига өгсөн нь вагон явуулдаг болсон байна" гэв.

Б.Азжаргал: Нийслэлийн удирдлагын ярьсан шиг 74 ширхэг тусгай зөвшөөрөл гэж огт байдаггүй юм
Б.Азжаргал: Нийслэлийн удирдлагын ярьсан шиг 74 ширхэг тусгай зөвшөөрөл гэж огт байдаггүй юм
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.