Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар ЭМДС-ийн 24 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 56 секунд

Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байршуулсан байсныг шинэ оноос өмнө барагдуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлж байв.

Тэрбээр "Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ" хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл ҮХОБ 24 тэрбум төгрөгийн өрөө барагдуулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Тус банкнаас одоогийн байдлаар 23.6 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан бөгөөд 400 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байна. Өөрөөр хэлбэл ЭМДС-ийн 24 тэрбум төгрөгийн өрийн 98 хувийг барагдуулаад байгаа нь энэ юм.

Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоногийн бэлтгэл хийлээ
Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоногийн бэлтгэл хийлээ
 
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж орон даяар гашуудах ЗАРЛИГ гаргалаа