Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон асуудлаар түүний эхнэр Ж.Одгэрэл мэдээлэл хийлээ.
Алба хаагч агсны эхнэр Ж.Одгэрэл “2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны 09.27 минутад миний нөхөр Улиастайн самбарыг хулдаасыг буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан. Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах гэж байгаад тогонд цохиулсан. Миний нөхөр гал сөнөөгчөөр ажилласан. 24 цагийн ээлжнээс буусан хүнийг албан бус ажилд явуулсан. Хурган дарга нарын зараалд явуулсан.
Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан байсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүйн улмаас дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ өөд болсон байсан. Би камерийн бичлэгийг харсан.
Тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихад "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь өөд болсноос хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд танилцуулж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна.
Миний нөхрийг өөрөөсөө болж, саваагүйтэж яваад тогонд цохиулж нас барсан мэтээр ярьж байна. Тэгвэл энэ хүн өрөөлийн буруугаас болж амиа алдсан. Тийм учраас нэр хүндийг нь сэргээхийг хүсэж байна.
Олон нийтэд ил болсон хэргийг цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, ил болгох хэрэгтэй. Гэтэл төрийн нууц гэж байна. Хүн амины хэрэг байхад төрийн нууц гэж болох юм уу.
Прокурорт хүсэлт гаргаад, зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргана. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэв.