2024 он гарсаар Менингококкын гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь нас барсан байна. Тус халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвддөг. Нууц хугацаа богинотой. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг.
Менингококкын халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй халуурах, хоол унданд дургүйлхэх, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ. Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна.
Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Иймд шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!