СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. Тус газраас уг хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байх тул үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заасан гэж сэрэмжлүүлжээ.

Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичсэн байна.

Иймд болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг зөвлөлөө. Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхааруулав.

О.Цогтгэрэл: Яагаад заавал ОРОС гэж. “ТЭЦ-3”-ыг буулгаад хаячихсан чинь Дарханы замын араас орох вий
О.Цогтгэрэл: Яагаад заавал ОРОС гэж. “ТЭЦ-3”-ыг буулгаад хаячихсан чинь Дарханы замын араас орох вий
 
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!